Уламжлал ёсоор “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа.
2013 онд хийсэн ажлууд:
- Барилгын салбарын үйлдвэрлэл 70 гаруй хувиар өссөн.
- .
- Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн 2013.06.17-2014.02.06-ны өдрийг хүртэл 17105 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжиж, шинээр 14685 иргэн зээл авсан.
- Дуусаагүй орон сууцны барилгуудын санхүүжилтэд зориулж 97 компанид 430 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүний нилээд хэсэг нь энэ жил ашиглалтад орно.
- Барилгын ажилтай холбоотой шат дамжлагыг цөөлж хөнгөн шуурхай болгосноор манай улсын үзүүлэлт 25 байр урагшилсан.
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Хаягжуулалтын тухай хуулийг УИХ-аар, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулсан.
8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулна
гэдгийг БХБЯ-наас онцоллоо.
Харин хийгдэх ажлуудаа доорх байдлаар танилцууллаа.
2014 оны зорилт:
- .
- 2015 он гэхэд Монгол Улс цемент, арматурыг гадаадаас авахаа больж, дотооддоо үйлдвэрлэдэг болно.
- . 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломж нээх, орон нутагт барилга орон сууц барихыг дэмжих зохицуулалтууд оруулна.
- “Сумын төвийн шинэчлэл” төслөөр хөдөөд тав тухтай амьдарч болохыг жишиг болгож харуулна.
- Өнгөрсөн жил хоёр аймагт 3 сум, энэ онд нэмээд үлдсэн аймаг тус бүрийн нэг, нийт
- Барилгын тухай, Газрын тухай, Хотыг дахин хөгжүүлэх тухай, аймгийн төвүүд болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, Авто зогсоолын тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай гэх мэт чухал хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!