Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

2014 онд орон сууцны хороололд хийгдэх шугамын ажлууд

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Орон сууцны хорооллын дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргажээ.

Төлөвлөгөө ёсоор ирэх онд 22 байршилд 3 тэрбум төгрөгийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх юм байна.

Харин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах ажлыг Худалдан авах ажиллагааны газар хийх аж.
 
Хийгдэх ажлын жагсаалт:

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг     
/сая.төг/               
2014 онд санхүүжих
1 СХД-ийн 20-р хороо, Цэргийн хотхоны УДДТ-ийн ф250мм-ийн 1-р хэлхээний шугам сүлжээг шинэчлэн солих засварын ажил 1722 у/м 2014 637.2 637.2
2 БГД-ийн 4-р хороо 2-р хороолол УДДТ-1-ийн дараах 017.018.2а-6а байрууд хүртэл шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил 1136 у/м 2014 306.9 306.9
3 БГД 2-р хороо 2-р хороолол 33-р байрны худгаас 33.34-р байрны оруулга хүртэлх шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 1025 у/м 2014 226.7 226.7
4 БГД-ийн 2-р хороо 2-р хороолол УДД 8-р төвийн 2-р хэлхээ, Орон сууцны 26,27,28-р байрны гол шугамын оруулга хүртэлх цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 1146 у/м 2014 211.9 211.9
5 СБД 8-р хороо УДДТ-1-ийн 1-р байрны худгаас 5а байрны оруулга хүртэл 2-р хэлхээний гадна дулаан, хэрэгцээний усны 5 хос шугам солих ажил 1240 у/м 2014 209.7 209.7
6 СБД 6-р хороо 7-р хороолол 15,25-р байрны гадна дулааны шугам шинэчлэн солих, хэрэгцээний халуун хүйтэн усны шугам шинээр татах ажил 1200 у/м 2014 195.7 195.7
7 БГД 1-р хороо УДД-9-ийн хойд салааны ТК-2 худгаас 70-р байрны худаг хүртэл цэвэр ус дулаанй шугам солих ажил 711 у/м 2014 118.8 118.8
8 БГД-ийн 4-р хороо УДД-6 төвийн 1-р хэлхээний цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 574 у/м 2014 113.4 113.4
9 СХД 12-р хороо. УДД-1 төвөөс 3-р байр хүртэл цэвэр ус дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 800 у/м 2014 102.3 102.3
10 БГД 1-р хороо 2-р хороолол ТК худгаас 72-р байрны оруулга хүртэлх цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 838 у/м 2014 102.0 102.0
11 БГД 8-р хороо 93-р сургуулийн арын  ДХ-аас 16-р байрны оруулга хүртэл гадна дулаан, хэрэгцээний усны 5 хос шугам солих ажил 375 у/м 2014 99.2 99.2
12 ХУД-ийн 2-р хороо Арьс ширний УДДТ-ийн 2-р хэлхээний гадна дулааны шугам сүлжээг солих ажил 300 у/м 2014 87.5 87.5
13 БГД 4-р хороо 2-р хороолол УДДТ-6-аас 1а,52-р байрны оруулга хүртэл ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 239 у/м 2014 81.8 81.8
14 БГД 2-р хороо УДД-12-р төвийн худгаас 5-р цэцэрлэгийн ДХ хүртэлх цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 581 у/м 2014 70.6 70.6
15 СХД 13-р хороо 1-р хороолол 11-р байрны урд худгаас 11-р байрны оруулга хүртэл цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 202 у/м 2014 49.1 49.1
16 БГД 4-р хороо 41-р байрны худгаас 42-р байрны оруулга хүртэл цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 416 у/м 2014 49.3 49.3
17 СБД 4-р хороо. 40 мянгат УДД-8-р төвийн хэрэгцээний халуун усны эргэлтийн шугам сүлжээг шинэчлэн солих ажил 168 у/м 2014 46.3 46.3
18 СХД 29-р хороо Драгон төвийн ард ДХ-1-ээс 22А байрны оруулга хүртэл цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 314 у/м 2014 42.6 42.6
19 СБД 4-р хороо 1 дөчин мянгатын орон сууцны барилгын гадна ариутгах татуургын шугамын ажил  714 у/м 2014 161.5 161.5
20 БГД 1-р хороо 53-р байрны цуглуулах худгаас 48-р байрны цуглуулга хүртэлх гадна ариутгах татуургын шугамыг шинэчлэн солих ажил 218 у/м 2014 37.7 37.7
21 БЗД 1-р хороо 25-р байрны бохир усны шугамыг 26-р байрны цуглуулах худаг хүртэл шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил 107 у/м 2014 25.3 25.3
22 БЗД 3-р хороо 30-р байрны гадна бохирын шугамын шинэчлэн солих угсралтын ажил 116 у/м 2014 24.5 24.5
  Нийт   3,000.0 3,000.0