Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа1” хороололд 567 айлын орон сууц ашиглалтад орлоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж буй “Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголчууд бид сэтгэл санаа нийлж, нэг нэгнээ дэмжээд ажиллавал том бүтээн байгуулалт хийж чадна гэдгийг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж байгуулсан энэ хороолол нотолж байна. Энэ хорооллыг барьж буй ажилтан, ажилчдад баяр хүргэе” гэж хэллээ.

Монголчууд бид сэтгэл санаа нийлж, нэг нэгнээ дэмжээд ажиллавал том бүтээн байгуулалт хийж чадна.

Тэрээр ”Өнгөрсөн жилийн 4 дүгээр сарын 18-нд хоосон байсан энэ газарт орон сууцны хорооллын шав тавьсан. Ийм богино хугацаанд 1764 айлын орон сууцны барилгыг чанартай барьж гүйцэтгэсэн Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн нийт хамт олноор бахархаж байна гээд “Үндэсний компаниуд бие биенээ дэмжиж, ингэж нэгдэж ажиллавал Засгийн газраас дэмжинэ” гэлээ.

“Буянт-Ухаа1” хороолол нь 1764 айлын 9 давхар бүхий 28 барилгатай. Бүх барилгын угсралт дуусч, 23 барилгад заслын ажил хийгдэж байна. “Автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэж, энэ оны тавдугаар сарын 23-нд иж бүрнээр нь ашиглалтад хүлээлгэж өгнө” гэж Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат Ерөнхий сайдад танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Буянт-Ухаа1” хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компаниас бүрдсэн “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгаа бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 2800 гаруй ажиллагсадтай  юм. Энэ хүмүүс барилгын салбарт сүүлийн 20 жилд хийгдээгүй том бүтээн байгуулалт хийж чадлаа.

Буянт-Ухаа1” хороололд ашиглалтад орсон байрны хэмжээ, өрөөний тооны хувьд 33.7, 39.4, 42.3 мкв нэг өрөө байр, 33, 49.7, 54.7 мкв хоёр өрөө, 66.8 мкв талбайтай гурван өрөө байна. Одоогоор мкв-ын үнийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Засгийн газар, ТОСК хамтран шийдэх ёстой. Ямартай ч зах зээлийн үнээс хямд байх аж.

Эх сурвалж: ЗГХМА

Зураг
13 | 18 | 18 цаг