Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ: Талбайн зөрүүтэй орон сууц борлуулсан компаниудыг торгоно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ. Тэд авто сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулсан юм. 

Нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй жолооны курсуудад ажиллаж байгаа 1170 жолооны багшаас шалтгалт авчээ.

Эхний шалгалтаар дээрхээс 350 нь шалгалтандаа унаж улмаар дахин шалгалт өгч 150 нь тэнцээгүй учраас тэдний багшлах эрхийг хассан байна.

Мөн жолооч болохоор сурч байгаа иргэд эхний шалгалтандаа унавал дахин шалгалт өгнө гэсэн ойлголт байхгүйгээр дахин сургуульдаа эхнээс нь сурдаг байх шаардлагыг ШӨХТГ-аас тавьж байгаа аж. 

Түүнчлэн өмнө нь суралцагсдын 75 хувийг төгсгөж чадаагүй бол жолооны курс явуулах эрхийг  хасдаг байсан. Энэ журам хүчингүй болсноор чанаргүй сургалтын төвүүд илт олширсон гэнэ. Иймд журмыг эргэн мөрдүүлэхээр болжээ.

Мөн сүүлийн жилүүдэд иргэдээс орон сууц худалдан авахтай холбоотой олон маргаан зөрчлүүдийн талаар гомдол ирүүлж байгаа юм байна. 

Тухайлбал орон сууцны талбай буюу метр/кв нь гэрээн дээрх хэмжээнээс бага байх тохиолдол багагүй гарч байгаа аж. 

“Тайгам алтай”, “Ти Си Ти” зэрэг  10 гаруй компанид иргэд 80 гаруй гомдол гаргаажээ.

Тиймээс ШӨХТГ-аас дээрх байгууллагад энэ сарын 9-ний дотор хэрэглэгчдийн гомдлыг барагдуулж зөрүү мөнгийг буцаан олгох шаардлага тавьсан байна.

Харин шаардлага биелүүлээгүй газруудын орлогынх нь зургаан хувиар торгоно гэжээ