Монголын хип хоп урлагийн ертөнцөд тод дардас дарсан “Ice Top” хамтлагийнхан шинийн 2-нд “Best of Ice top” нэртэй хамгийн сүүлчийн тоглолтоо фэнүүддээ хүргэсэн билээ. Тэд 18 жил Монголын урлаг, тэр дундаа хип хот урлагт хүчин зүтгэж, жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай.
Иймд тэдний энэхүү хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж, Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тоглолтын үеэр тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосон юм.
Хаагий талархсан сэтгэлээ үзэгч фэнүүдийнхээ өмнө илэрхийлж, “Ийм эрхэм хүндтэй шагналаар шагнуулсандаа сэтгэл маш өндөр байна. Цаашид илүү ихийг бүтээж, энэ шагналынхаа эзэн нь байх болно” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|