Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хилээр тарвага гаргахыг завджээ

Н.Дэлгэр
2013 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Тарвага

Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ангийн гаралтай хориглосон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж буй мэдээллийг тус ангийнхан авчээ. Энэ дагуу шалгаснаар нутгийн иргэд агнасан хэд хэдэн тарвагаа бүтнээр нь хойд хөрш рүү гаргах гэж байсныг илрүүллээ.

Уг хэргийг Увс аймгийн харьяат Б.Эрдэнэбилэг, Д.Даваасамбуу, Д.Гансүх, С.Тэрбиш, Д.Эрдэнэбаатар, Б.Баясгалан, Э.Насанжаргал нар үйлдсэн бөгөөд тэднийг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. Саатуулагдсан иргэд ОХУ-ын иргэний хүсэлтээр тарвага аваачиж өгөх гэж байсан гэх тайлбарыг хууль хяналтын байгууллагынханд өгсөн гэнэ.