Оймс үйлдвэрлэгч “Сувд бадмаараг” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг БНХАУ-аас ихээр оруулж ирэн Монгол үйлдвэрлэв гэсэн хаягтайгаар худалдан борлуулж байгаа талаар иргэд гомдол гаргажээ.
Энэ дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус компанийн оймсны үйлдвэрт очиж шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад өөрийн үйлдвэр дээрээ бүтээгдэхүүнээ хийж байсан нь тогтоогджээ.
Тиймээс “Сувд бадмаараг”-ын оймс нь БНХАУ-ын бүтээгдэхүүн биш гэдэг нь нотлогдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!