ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улс дахь хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өгнө
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын нэгдсэн чуулган хуралдана.
11:00 цагт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулна.
Спортын төв ордонд
11:00 цагт “Улаанбаатар марафон-2026”-ны зохион байгуулалт бусад асуудлаар мэдээлэл өгнө.
ХЭҮК-ын хурлын зааланд
11:00 цагт Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Монгол Улс дахь хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс “Төрийн мөнгө уйлахгүй Эрдэнэс монгол” сэдвээр мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Их-Орд” Ажилчдын эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн холбооноос ХАОАТ-т хязгаар тогтоосныг өөрчлөх тухай Ерөнхий сайд Н.Учралд өргөх бичиг барих мөн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайд өргөх бичиг барих тухай мэдээлэл хийнэ.
Монголын Театрын музейд
11:40 цагт Хөгжмийн зохиолч, удирдаач Товуугийн Насанбуянгийн мэндэлсний 85 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан "ТЭНГЭРТ ДҮҮЛСЭН ОРЬ ЗАЛУУ НАС МИНЬ" үзэсгэлэн дэлгэгдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

