ҮЙЛ ЯВДАЛ: 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгнө
МУБИС-д
09:00-17:00 цагт “Боловсролын чанар, хүмүүншил: Дижитал эрин үед сургах, сурах арга зүйн шийдэл” сэдэвт 19 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн ордонд
09:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдана.
НҮБ-ын COP17 хурлын Ногоон Бүсийн (C4) павильонд
09:00-18:00 цагт "Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь" арга хэмжээг зохион байгуулна.
"Үндэсний мэдээллийн төв"-д
10:30 цагт “Хуурамч төрх” Монголын Reel Movie, богино хэмжээний олон ангит уран сайхны киног танилцуулна.
Тусгаар тогтнолын ордны гадна
12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулах зорилготой тэмцэл эхлүүлэх талаараа мэдээлнэ.
Галлериа Улаанбаатарт
15:00 цагт 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалт болно.
АҮЭБЯ-ны хурлын зааланд
15:30 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
