UBСard апликейшнд Нарантуул, Дүнжингарав худалдааны төвд үнэгүй хүргэх автобусны байршлыг харуулдаг боллоо

Г.Мөрөн, iKon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны явах чиглэл, байршил харах, төлбөрөө төлөх боломжтой UBCard аппликейншд "СОР17" цэс нэмэгдсэнийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв мэдээлэв.

Ингэснээр Дүнжингарав болон Нарантуул худалдааны төв рүү явах автобусны байршлууд харагддаг болж байна. 

Улаанбаатар хотод болж буй "СОР17" хурлын үеэр замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн зогсоолыг түр хугацаагаар хааж, оронд нь 120 мянгат болон Офицеруудын ордноос үнэ төлбөргүй автобус явуулж байгаа юм.