Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
Олон улсын хүүхдийн бизнес, санхүүгийн боловсролын BusinessKids хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор нэвтэрч, 2026 оны 5 дугаар сарын 2-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр анхны 8 нэгж франчайз эзэмшигч батламжаа гардан авч, хөтөлбөрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг зарлалаа.
BusinessKids нь хүүхдэд санхүү, бизнесийн ойлголтыг насанд нь тохирсон аргаар олгохоос гадна бодит туршлага дээр суурилан:
- Бие даах чадвар
- Асуудал шийдвэрлэх ур чадвар
- Харилцаа, манлайллын чадвар зэрэг амьдралд зайлшгүй хэрэгтэй чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөр юм.
Нээлтийн үеэр мастер франчайз эзэмшигч А.Цогтмагнай онцлохдоо: “Хиймэл оюуны эрин үед зөвхөн мэдлэг хангалтгүй. Хүүхдийг амьдралд хэрэгтэй чадварт сургах нь илүү чухал болж байна. BusinessKids нь хүүхдийг ажилтан биш, ирээдүйн бизнесийн эзэд болгон хөгжүүлэх зорилготой” хэмээн онцоллоо.
Тус хөтөлбөр нь 4–18 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд бизнес сэтгэлгээ, санхүүгийн боловсрол, харилцаа, манлайллын ур чадварыг хөгжүүлэх олон төрлийн сургалтыг багтаадаг.
Мөн 16–80 цагийн үргэлжлэх амралтын өдрийн, ажлын өдрийн, зуслан болон сургуулийн орчинд хэрэгжих уян хатан хэлбэрүүдтэй.
Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт дараах салбарууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна:
Салбаруудын мэдээлэл:
- BusinessKids Mongolia төв салбар. Циркийн урд, Гаруда төв, 306 тоот. Утас: 72007310. Фэйсбүүк хуудас: www.fb.com/businesskids.mn
- BusinessKids Soyombo салбар. Драмын театрын хажууд байрлах Соёмбо тауэрын 5 давхар 53 тоот. Утас: 72007301. Фэйсбүүк хуудас: www.fb.com/bksoyombo
- BusinessKids EduPark салбар. ХУД, 15-р хороо, БНСУ-ын ЭСЯ-ны урд байрлах EduPark төвийн 3 давхар, 307 тоот. Утас: 72007302. Фэйсбүүк хуудас: www.fb.com/bkEduPark
- BusinessKids New Generation салбар: СБД, 1-р хороо, ЮНЕСКО гудамж, United Center L1 тоот. Утас: 72007303
- BusinessKids Arkhangai салбар. Архангай аймаг, Цэцэрлэг хот. Утас: 72007304
- BusinessKids Zaisan салбар. Утас: 72007305
- BusinessKids Bayan Mongol салбар. Утас: 72007306
- BusinessKids Khuvsgul салбар. Хөвсгөл аймаг, Мөрөн хот. Утас: 72007307
- BusinessKids Darkhan салбар. Дархан уул аймаг, Дархан хот. Утас: 72007308
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд багачууддаа хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Ирээдүйн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч иргэдийг бэлдэх энэхүү үйлсэд хамтран ажиллах сонирхолтой сургалтын төвүүд, бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг урьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

