“Шар жагсаал”-аас дижитал нүүдэл
Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн төв хэсгээр тод шар комбинезонтой хүмүүсийн зохион байгуулалттай, “нууцлаг” алхалт олон нийтийн анхаарлыг татаж, дэлхийн outdoor брэнд The North Face Монголын зах зээлд нэвтэрч буйг өвөрмөц байдлаар “зарласан” нь маркетингийн онцлох кейс болж байсан.
Энэхүү pre-launch идэвхжүүлэлтийн дараа шинэ оны босгон дээр тус брэнд албан ёсны нээлтээ хийж, Азийн бүсийг хариуцсан захирал Betty Tseng “The North Face” брэнд Монголд “суурьшиж” байгаагаа зарлаж байв.
Харин энэ удаад брэнд дараагийн шатандаа шилжиж, “Digital Adventure” концепцын хүрээнд www.themorthface.mn Монгол дахь албан ёсны вэбсайтаа нээжээ. Энэ нь зөвхөн онлайн худалдаа эхлүүлсэн хэрэг бус, харин хэрэглэгчийн туршлагыг орон нутагт бүрэн нутагшуулах стратегийн алхам гэж үзэж болно.
Ингэснээр Монголын хэрэглэгчид шинэ коллекциудыг гадаад зах зээлээс дамжуулан авах бус, дотоодоосоо шууд захиалах, улмаар өдөртөө хүргүүлж авах боломжтой болж байгааг тус брэндийг Монголд төлөөлөх БльюМон Групп мэдэгдлээ.
Дэлхийд цөөн олгогддог "Summit" эрх
The North Face-ийн хамгийн өндөр инженерчлэл, технологийн шийдлийг шингээсэн Summit Series (L1–L6) цуглуулгыг худалдаалах эрх нь дэлхийн хэмжээнд хязгаарлагдмал, өндөр шалгуураар олгогддог. New York, Chamonix, Tokyo зэрэг адал явдалт аялал, уулчдын соёлын төвүүдэд байрлах цөөн “professional” зэрэглэлийн дэлгүүрүүд энэ эрхийг эзэмшдэг.
Монгол Улс ийнхүү уг ангилалд багтаж, мэргэжлийн уулчдын “лаборатори” гэгддэг Summit Series-ийг албан ёсоор танилцуулж буй нь зах зээлийн чанарын шинэ босго гэж дүгнэж болохоор байна. Тус цуглуулга нь:
- L1 суурь давхаргаас эхлэн чийг гадагшлуулах технологи,
- L4 түвшний элэгдэлд тэсвэртэй, дулаан хадгалах шийдэл,
- 8000 метрийн оргилын нөхцөлд зориулагдсан L6 хүртэлх иж бүрэн системийг багтаадаг.
Сонирхуулахад, Хотын гудамжнаас уулын оргил хүртэл үргэлжилсэн "шар жагсаал" маркетингийн ажил "Азийн бүс нутагтаа "Best Practice" буюу үлгэр жишээ маркетинг хэмээн үнэлэгджээ. Ингэснээр The North Face Монголд зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэгч бус, харин соёл, амьдралын хэв маяг бүтээдэг брэндийн байр сууриа бэхжүүлж, offline-оос digital руу тэлсэн цогц стратегиа шат дараатай хэрэгжүүлж байна.
Тэдний дараагийн Монгол дахь алхам юу байх бол?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

