FIFA World Cup 2026 “SUPER” мөчүүдийг “SUPER LITE” танд мэдрүүлнэ
Хөл бөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг FIFA World Cup 2026 эхлэх торгон мөч улам ойртсоор.
Дөрвөн жилд ганцхан удаа болдог энэ тэмцээн хэл, соёл, цагийн бүсээс үл хамааран дэлхийн сая сая хүнийг нэгэн ижил догдлол, уур амьсгал дор нэгтгэж чаддагаараа онцлог.
Сүүлийн үед залуусын дунд нэг багийг хамтдаа дэмжиж, ялалт, ялагдлыг нэгэн сэтгэлээр мэдрэх “Хамтдаа үзэх соёл” хүчээ авч байна. "Super Lite" энэхүү соёлыг дэмжиж, найз нөхөд, хамт олны халуун дулаан уур амьсгал, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн "SUPER” орчныг танд мэдрүүлнэ.
Өөрөөр хэлбэл үзэгчдэд энэхүү гайхалтай мөчийг илүү ойртуулж, дурсамжийг нь хамт бүтээлцэхээр “Super Lite” брэнд FIFA World Cup 2026-ийн шууд дамжуулалтын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллах эрхээ аваад байна.
“Super Lite”-тай хамт мэдрэх энэ удаагийн тэмцээнийг заавал үзэх ёстой гурван шалтгааныг доор дурдъя.
- Анх удаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван улсад зохион байгуулна /АНУ, Мексик, Канад
- Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буйгаараа онцлог
- Анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд нийт 104 тоглолтыг зохион байгуулах гэж байна
Хөл бөмбөг бол зөвхөн спорт биш. Энэ бол олон сая хүнийг нэг дор нэгтгэж, баяр баясал, догдлол, сэтгэл хөдлөлөөр нь холбодог онцгой үйл явдал.
Нэг багийг дэмжиж, нэг зорилгын төлөө хамтдаа догдолж, ялалт, ялагдлыг хамтдаа мэдэрдэг нь хөл бөмбөгийн жинхэнэ үнэ цэн юм.
Ийм мөчүүдийг илүү утга учиртай, илүү дурсамжтай болгохоор “Super Lite” брэнд хөнгөн, зөөлөн, өвөрмөц хэв маягийг бүрдүүллээ.
104 тоглолт, 48 баг, 39 өдөр, 16 хот, 1 спорт...
Энэ зуны хамгийн догдлом мөчүүдийг илүү зөөлөн, илүү хөнгөн “Super Lite” шар айрагтай хамтдаа инээж, хамтдаа догдлон өнгөрүүлэхэд Та бэлэн үү?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

