ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Жүдочид шинэ татамитай боллоо

Д.Жавхлан
2014 оны 1 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Жүдочид шинэ татамитай боллоо

Спортын төв ордны гадна талбайг өчигдөр жүдочид дүүргэсэн байв. Тэд энэ удаа бэлтгэл хийх гэж ирээгүй аж. Учир нь тэд урд хөршөөс орж ирсэн шинэхэн дэвжээгээ өөрсдийн хичээллэдэг шигшээгийн танхим руу зөөж байхтай таарлаа

Дэвжээ зөөх ажилд улсын аваргын шинэхэн медальтнуудаас гадна тив, дэлхийн аваргууд хүртэл байв. Тухайлбал самбо, бөхийн дэлхийн хошой аварга Д.Сумъяа, ОУХМ Б.Тэмүүлэн, Ц.Наранжаргал, Б.Хишигбаяр, н.Мөнхтуяа нар хамгийн идэвхитэй нв гэхэд болно.

Харин олимп, дэлхийн аваргууд маань харагдсангүй. Тэд энэ удаа бултжээ.

Дашрамд дурьдахад энэхүү дэвжээ нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Кангнан" фирмийнх аж. Тодруулбал, 2008 оны Бээжингийн олимпод тус дэвжээг ашиглаж байжээ. 50 мянган долларын үнэтэй уг дэвжээ манай улсад 600 ширхэг ирсэн байна. Тэд хуучин дэвжээгээ хөдөө орон нутгийн зарим клубт хандивлахаар болжээ.

Зураг