ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН тарах уу

Г.Номин, iKon.mn
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

МАХН-ын Гишүүн дэмжигчдийн холбоо болон “Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллага хамтран МАХН-ын үйл ажиллагааг зогсоон тараах нэхэмжлэлийг Улсын дээд шүүхэд гаргажээ.

Тэдний үзэж буйгаар МАХН нь Намуудын тухай хуулийн 23.2 дугаар заалтыг зөрчиж ард түмний эв нэгдлийг бусниулж байна хэмээн үзэж байгаа юм байна.

“Үнэн хэрэгтээ Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын цөөн хэдэн хүн төрийн өндөрлөгт гарах, хувийн эрх ашгаа нэмэгдүүлэхэд МАХН нам гэсэн нэр, гишүүд дэмжигчдийг ашиглаж байна” хэмээн МАХН-ын ГДХ-ны тэргүүн Г.Баярсайхан ярьж байлаа.

Гишүүн дэмжигчдийн холбооны зүгээс нам доторх асуудлаа цэгцэлье, нам шиг нам байя гэсэн асуудлыг 20 гаруй удаа удирдлагууддаа тавьжээ. Ингээд хариу авч чадаагүй учир намыг тараах хүртэлх асуудлыг гаргаж ирж байгаа ажээ.

Нэхэмжлэлээ энэ сарын 22-нд гаргасан бөгөөд Улсын дээд шүүхээс ажлын таван өдөрт багтан МАХН-ын үйл ажиллагааг зогсоох эсэхийг шийдвэрлэх юм байна.