ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Макүүчид дэвших нь тодорхой боллоо

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 23
Өдрийн шуудан
Зураг зураг
Тэрүнофүжи Макүүчид дэвших нь тодорхой боллоо

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн гуравны хоёроо туулаад байна. Хацү башёг 11 өдрийн дараах байдлаар 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганц ч унаагүй хошуучилж байгаа юм.

Түүний хувьд өчигдөр сэкивакэ Котоошюүг уватэнаге мэхээр өвдөг шороодуулснаар дээд зиндаанд 716 дахь даваагаа авчээ. Манай аваргад унасан болгар сүмоч Котоошюү унах эрхгүй болоод байна.

Учир нь түүний хувьд тус тэмцээнд сэкивакэ цолтой барилдаж буй. Харин Хацү башёд 10-аас дээш даваа авахад озэки цолоо эргүүлэн авах болзолтой барилдаж байгаа юм. Тиймээс үлдсэн барилдаанууд нэг унахад Их аваргын араас манай озэки Какирюү М.Ананд 10 даваа, нэг оноотой нэхэж байна.

Какирюү башёгийн эхний өдөр Болгарын маэгашира Аойямад унаснаас хойш дараалан арван даваа аваад байна.

Сонирхуулахад, түүний хувьд дээд зиндаанд анх удаа 10 дараалж ялжээ. Бямба гаригт болох манай хоёр бөхийн хоорондын барилдаанаар Токиогийн тэмцээний түрүү бөхийн нэр тодрох магадлал өндөр.

Харин Японы арслангууд болох Кисэносато, Котошёогикү нар долоон даваа, дөрвөн унаатай явна. Аваргын болзол сонсоод тааруухан барилдсан Кисэносато башёг тэргүүлж буй манай аварга, арслангийг аль нэгийг унагаах төлөвлөгөөтэй байгаа. Тэгж гэмээнэ алдсан нэр төрөө бага ч гэсэн эргүүлж авчрах юм.

Харин “Садогатакэ” дэвжээний озэки Котошёогикү нэг даваа авахад цолоо алдах аюулаас аврагдана.

Монголын маэгишира цолтнуудаас Тамаваши Б.Мөнх-Оргил, Таканоива А.Баасандорж нараас бусад нь тааруухан барилдаж байна. Маэгиширагийн зүүний зургаагаас барилдаж буй Тамаваши 74, дээд зиндаанд анх удаа зодоглож байгаа барууны 15 дахь бөх Таканоива 6-5 гэсэн амжилттай явна. Тэд нэгээс хоёр даваа авахад тавин хувийн амжилтаа үзүүлнэ.

Харин дээд зиндааны хамгийн ахмад сүмоч Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-3, Шёотэнро Д.Нямсүрэн 2-9, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-9, Токитэнкү АХүчитбаатар 4-7, Кагамио Б.Нанжид 4-7, гэсэн амжилт амжилттай явна. Эднээс “Томозүна” дэвжээний Кёкүшюүхо качикоши хийх боломжгүй болсон. Тиймээс гуравдугаар сарын тэмцээнд жюүрёо зиндаа руу унах магадлалтай.

Жюүрёогийн дээд хэсэгт барилдаж буй Монголын хоёр сүмоч 50 хувийн амжилтаа үзүүлээд байна. Ялангуяа тус зиндааны баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж буй их аварга Харүмафүжигийн дэвжээний бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутаг нэгт Азүмарюү С.Тодбилэгийг ерикири мэхээр өвдөг шороодуулснаар гуравдугаар сарын Харү башёд макүүчид дэвших нь тодорхой боллоо. Өдгөө 22 настай Гантулгын Ган-Эрдэнэ дээд зиндаанд хүч үзэх Монголын 20 дахь сүмоч болж байна.

Түүнийг зарим ояака нар Монголын дараагийн ёкозүна хэмээн үнэлдэг. Жюүрёо зиндаанд буй манай зургаан сүмоч амжилттай барилдаж байгаа бөгөөд бүгд 50 хувиа хийх боломжтой юм.

Хацү башёгийн явц

Зүүн Цол Баруун
Харүмафүхи 0-0 Ёкозүна Хакүхо 11-0
Кисэносато 7-4 Озэки Какүрюү 10-1
Котошёогикү 7-4 Озэки    
Гоэйдо 5-6 Сэкивакэ Котоошюү 6-5
Миёогирюү 0-4-7 Комүсүби Точиоозан 7-4
Тоёоношима 5-6 Маэгашира-1 Окиноүми 4-7
Чиёотайрюү 3-8 Маэгашира-2 Икиой 4-7
Аойяма 4-7 Маэгашира-3 Тоёохибики 3-8
Аминишики 4-7 Маэгашира-4 , Такэказэ 5-6
Шёохозан 8-3 Маэгашира-5 Кёкүтэнхо 5-6
Тамаваши 7-4 Маэгашира-6 Кайсэй 5-6
Такарафүжи 3-8 Маэгашира-7 Хоомашёо 0-0-11
Китатайки 5-6 Маэгашира-8 Точиновака 7-4
Такаясү 5-6 Маэгашира-9 Фүжиазүма 3-8
Саданофүжи 5-6 Маэгапшра-10 Эндо 9-2
Шёотэнро 2-9 Маэгашира-11 Ёшиказэ 5-3
Гагамарү 6-5 Маэгашира-12 Чиёоотори 6-5
Кёкүппоүхо 2-9 Маэгашира-13 Токитэнкү 4-7
Кагамио 4-7 Маэгашира-14 Масүнояма 7-4
Токиёорюү 7-4 Маэгашира-15 Таканоива 6-5
Оосүнаараши 7-4 Маэгашира-16 Сатояма 6-5
Котоюүки 0-0-11 Маэгашира-17    
Зураг