ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан
 
1. Өсвөр бөхийн барилдаан
1 дүгээр сарын 28-ны 14.00 цагт

        Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10.00 цагаас эхлэх ба барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан
1 дүгээр сарын 28-ны 14.00 цагт

       Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10.00 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
       
3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 25-ны 14.00 цагт

      Бүртгэл 1 дүгээр сарын 25-ны 10.00 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.
       
4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 26-ны 14.00 цагт

      Бүртгэл 1 дүгээр сарын 26-ны 10.00 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 30-ны 14.00 цагт

      Бүртгэл 1 дүгээр сарын 29, 30-ны 10.00 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.
                        
Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

Эрхэм таныг цагаан сарын бөхийн баярт хүрэлцэн ирж, цэнгэн баясахыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО