• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн өмнө буян хураах өдрүүд

Б.Солонго, Зууны мэдээ
2014 оны 1 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Энэ сарын 28-наас эхлэн сар шинийн ном хурж эхлэх юм байна

Долоогоос найман настай болов уу гэмээр гурван бяцхан ламхай дуганы голд байх сахиусанд сунаж мөргөнө. Үе үе нөмрөгөө засах зуур цаг хороох санаатай бие бие рүүгээ харчихаад дахин ээлжлэн мөргөнө. Бусад ламнар ном хурж байхад тэр гурав л мөргөсөөр. Учрыг лавлатал багшдаа шийтгүүлсэн нь тэр байжээ.

Сахилгагүйтсэн үү, хичээлдээ муу дүн авсан уу бүү мэд. Ямартаа ч тэр гурвын энэ шийтгэл ном хурж дуустал буюу үдийн манж цав /өдрийн хоол/ хүртэл үргэлжлэх гэнэ.

Сар шинийн баяр дөхчихсөн энэ үед монголчууд буян заяа, зам мөрөө тэгшилж, гэр бүл, хамаатан садан, үрхүүхдийнхээ сайн сайхныг бурхандаа даатгаж, буян үйлдэхийг чухалчилдаг.

Тиймдээ ч хийдүүдэд хөлхөдөлгөөн ихсэж, лам нар завгүй болцгоодог билээ. Шийтгэлээ хүлээж бурхандаа мөргөж буй гурван ламхайн нэг өдөр Бакула Ринбүүчийн Бэтүв данжай чойнхорлин хийдэд ингэж эхлэв.
 
Дун бүрээгээр дуудуулсан их ажлын өдөр

Өглөөний 09.00 цагт Бэтүв хийдийн Их дуганы үүдэнд хоёр лам гарч ирсэн дун бүрээ чангаар үлээв. Нэг их удалгүй лам нарын байрнаас сурагч шавь нар уван цуван гарч ирээд нэг мөр болж жагсав. Тэд багш нарынхаа хамтаар өдөр бүр хийдэг ажил болох сүсэгтэн олны бичүүлсэн номыг уншиж, буян үйлдэхээр цугласан нь энэ.

Дугандаа орохоосоо өмнө бүгдээрээ хүн төрөлхтөний бүхий л сайн сайхны төлөө мэгзэм уншиж, жагсаалаарааявж орлоо. Бэтүв хийдийн ном уншлагын цаг өглөөний 09-өөс үдийн 13 хүртэл үргэлжилдэг юм байна. Тусхийдэд 45 сурагч лам байдаг ажээ. Тэд үдээс өмнө хуралдаа суучихаад үдээс хойш хичээлдээ ордог гэнэ.

Лам нарын байрандаа байрлаж амьдрахын сацуу ерөнхий боловсролын 5-11 дүгээр ангид суралцаж төгсдөг байна. Шавь, багш гээд хийдийн бүх лам нар эндээ байрлаж, зөвхөн бүтэн сайн өдөр гэр гэртээ харьцгаадаг гэв. Сурагчдын олонхи нь хөдөөнөөс ирсэн тул хийдээсээ нэг ч гаралгүй өнждөг нь олон аж. Лам нар хуралдаа орохтой зэрэгцэн ном бичүүлж, хурал даган баясах гэсэн сүсэгтнүүд ирцгээлээ. Ойрын өдрүүдэд хүн ихтэйбайгаа тухай ном бичдэг лам хэлэв. Сүсэгтнүүд бичүүлэх номынхоо нэрийг хэлж, сүсгээрээ мөнгө хандивлана.

Зарим нь хоёр ном бичүүлээд 5000 төгрөг өгч байхад, зарим нь 20 ном бичүүлээд 2000 төгрөг өгч байгаа нь ч харагдав. Ирэх жилдээ ажил үйлс, эрүүл мэндээ бурхандаа даатгаж сэтгэлээ ариусгах үүднээс арилжаа наймаа сайжруулах, ажил үйлс бүтээх, хэл амнаас хамгаалах, эрүүл мэндээ даатгах номуудыг ихэвчлэн бичүүлж байлаа.

Тэр дундаас осол аюулаас зайлуулдаг Сундуйн жүд, энх амгалан амьдрах Цэнд, урт насалж,өвчин зовлонгүй байлгах Цагаан, ногоон дарь эх, энэ болон хойд насны буянд Алтангэрэл, хүүхдийн Банзрагчномыг хүн бүр бичүүлж байлаа. Түүнчлэн бүгд мөнхийн хурал даган баясахаар буян хийж байв. Мөн тэнгэрийноронд одсон нэгнийхээ араас буян үйлдэх хүсэлтэй хүмүүс олон ирэх ажээ.
 
Сар шинийн хуваариа гаргажээ

Бэтүв данжай чойнхорлин хийд нь сар шинээр хурах номын хуваариа гаргажээ. Энэ сарын 28-наас эхлэн сар шинийн ном хурж эхлэх юм байна. Тодруулбал, 28, 29-нд сахиус тахиж, битүүний өдөр буюу 30-ны 09 цагаас эхлэн Дарь эхийн мандал шива унших гэнэ.

Энэ ном нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ном гэж нэрлэгддэг бөгөөд бүхий л хүн төрөлхтөний сайн сайхны төлөө уншдаг юм байна. Бэтүв хийдийнхэн барагтаа бол гэртээхарьцгаадаггүй тухай өмнө өгүүлсэн. Сар шинийн битүүний өдөр ч тэд харихгүй. Оройн 23:30 цагт сахиус тахиж, тэр шөнөө Лхам бурханд зориулсан Цэдэрлхам номыг шөнөжин хурдаг байна. Ингээд шинийн 1-нийөглөөний 08:00 цагт хурал дуусч, лам нар гэр гэртээ харьцгаан золгуутаа хийдэг ажээ.
 
Ирэх сарын 4-нөөс заслаа эхэлнэ
 
Цагаан сарын дараа хийдүүд наадмаас дутахгүй олны хөлд дарагдана. Шинийн 3-наас 15-ны өдрүүд нь их дүйчин өдрүүд тохиодог тул хурсан хурал илүү их буян хураадаг хэмээн монгол зон олон сүсэглэдэг билээ. Тиймээс тэр жилийнхээ өнгийг засч, засал номоо хийлгэх гэсэн сүсэгтэн олон энэ өдрүүдэд л амжихыг хичээдэг.

Тэгвэл Бэтүв хийд ирэх сарын 4-нөөс 14-нийг дуустал Бага дугандаа Наш дүрсэм, сэнгэ голлох, суудлын өнцөг, суудал салгах, жил орох, харш жилийн заслуудыг хийж эхэлнэ гэдгээ зарлажээ. Ялгуусан хэмээх модон морь жилээ бурхны шашны хийдүүд ийнхүү угтах гэж байна.  

Өнө эртнээс уламжлан ирсэн ёс заншлаа дагаж монголчууд ч сар шинийнхээ баярт дор бүртнээ бэлтгэж байна. Зүгээр л хүрд эргүүлж сэтгэлдээ залбиран буян хурах гэсэн хүмүүс ч хүүхдүүдээ дагуулан ирцгээж байлаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг