Ах дүү Абэ тэргүүтэй жүдогийн ДАШТ-д өрсөлдөх Японы шигшээ багийн бүрэлдэхүүн
Азербайжаны нийслэл Баку хотноо 180 хоногийн дараа буюу аравдугаар сарын 4-нөөс 10-нийг дуустал жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн дэлхийн тэмцээнд өрсөлдөх багийн бүрэлдэхүүнээ Япон Улс танилцууллаа.
Японы багийн бүрэлдэхүүн
Эмэгтэй:
- 48 кг: Вакана Кога (ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл),
- 52 кг: Абэ Үта (олимпын аварга, ДАШТ-ий таван алт),
- 57 кг: Тамаоки Момо (ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэлтэй), Омори Акари (анх удаа),
- 63 кг: Кажү Харүка (ДАШТ-ий нэг алт),
- 70 кг: Танака Шихо (ДАШТ-ий алт, хүрэл),
- -78 кг: Икэда Күрэна (ДАШТ-ий хүрэл),
- +78 кг: Араи Мао (ДАШТ-ий мөнгө), Сонэ Акира (олимпын алт, ДАШТ-ий хошой алт).
Эрэгтэй:
- 60 кг: Нагаяама Рюү (олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл),
- 66 кг: Абэ Хифүми (олимпын хошой алт, ДАШТ-ий дөрвөн алт, хоёр хүрэл), Такэока Такэши (ДАШТ-ий алт, мөнгө),
- 73 кг: Танака Рюүга (анх удаа),
- 81 кг: Оино Юүхэй (анх удаа),
- 90 кг: Мүрао Санширо (олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл), Тажима Гоки (ДАШТ-ий алт, мөнгө),
- -100 кг: Дота Араи (ДАШТ-ий мөнгө, хүрэл),
- +100 кг: Накано Канта (анх удаа)
Ах дүү Абэгийн ах нь болох Хифүми 2017 оноос хойш дэлхийн дэвжээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль зүүгээд буй. Өдгөө 28 настай тэр дахин дэлхийд өнгөлбөл Японы эрэгтэй тамирчдаас дэлхийгээс хамгийн олон буюу долоон медаль, тав түрүүлсэн анхны тамирчин болох боломжтой. Япончуудаас Наояа Огава дөрвөн алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар одоогоор тэргүүлж байна.
Харин эмэгтэйчүүдэд дүү Үта нь түрүүлсэн тоогоо ахиулбал зургаа ба түүнээс дээш алт авсан тав дахь жүдоч болох юм. Японы алдарт Рюко Тани, БНХАУ-ын Тон Вэн нар долоон алтаар тэргүүлдэг бол Бельгийн Ингрид Бергманс зургаан алт, дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй аж. Түүний ард Францын Кларисс Агбеньену есөн медальтайгаар бичигддэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

