Нийслэлийн 37-р сургууль үдийн хоолондоо хүүхдийн ой санамж, төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг сайжруулах самар өгч байна
Нийслэлийн 37 дугаар сургууль хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, шим тэжээлээр ханган сурлагын чанарыг нь сайжруулах зорилго бүхий "Үдийн хоол" хөтөлбөртөө хоолны хажуугаар амттан болгож "Хушхан" брэндийн самрыг өгдөг болоод гурван сар өнгөрчээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус сургуулийн захирлын сурагч нартаа амин дэмтэй амттан өгөх тухай хамтран ажиллах саналыг "Хушхан" брэндийн хамт олон хүлээн авч 37 дугаар сургуулийн бага ангийн нийт 863 хүүхдийн бүтэн жилийн самрын хэрэглээг хангахаар болсон юм.
Самар нь Омега-3 тосны хүчил, Е амин дэм, антиоксидантаар баялаг тул ой санамж, төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг сайжруулдаг байна. Иймд сургуулийн үдийн хоолны дараа идэхэд тохиромжтой амттан гэдгийг багш нар онцолж байв.
37-р сургуулийн 5-р ангийн багш Ч.Энхцэцэг "Энэ хичээлийн жилд бяцхан шавь нарт маань "Хушхан" брэндийн самар өгч эхэлж байгаад талархалтай байгаа. Хүүхдүүдийн оюуны ачааллыг багасгах, чадварыг нь нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хүнсээр хангаж байгаад багш нар туйлын их баяртай байна. Амттай, чанартай бүтээгдэхүүн учраас хүүхдүүд "Багшаа самраа өгөх болоогүй юм уу" гэж хүртэл асуудаг болсон. Өмнө нь үдийн хоолонд амттан өгдөггүй байсан. Энэ жилээс самар өгч байгаа нь хэрэгтэй шим тэжээлээ бүрэн авахад нь нөлөөлсөн ажил болж байна" гэв.
1б Ангийн сурагч Б.Катерина болон М.Хангал "Өдрийн цайнд өгч байгаа самар таалагдаж байгаа. Бидний өмнө нь цөмж иддэг байсан самрыг хагалаад саванд хийгээд өгсөн нь амар, гоё байсан" гэв.
Эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл Б.Золзаяа "Үдийн хоолонд нь самар өгч буй нь эрүүл амттан шиг санагдаж байгаа. Анх манай хүүхэд сургууль дээр самар өгч байгаа гээд их баяртай хүлээж авч байсан. Түүнчлэн хамгийн эхлээд эцэг эх, асран хамгаалагч нараас нь хүүхэд нь харшилтай эсэх зэрэг судалгааг авч бидний хүүхдэд яг ямар бүтээгдэхүүн өгөх гэж байгаа зэргээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн нь маш их таалагдсан" гэв.
3б ангийн сурагч Л.Мягмаржаргал "Анх амин дэмтэй самар өгнө гэж багш нар хэлэхэд гоё санагдсан. Өмнө нь үдийн хоолонд амттан өгдөггүй байсан. Цөмж иддэг самрыг ингээд савлаад өгч байгаа нь амар санагдсан. Самар өгч байгаа ах, эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна" гэв.
"Хушхан" брэндийн самрыг үйлдвэрийн гурван цехээр дамжуулан нийт 20 дамжлагаар боловсруулж гаргадаг байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!















