Шинэ байр худалдан авахаар төлөвлөж буй эрхэм танд Нисэхийн шинэ суурьшлын бүсэд, хотын тоос шороо, дуу чимээнээс хол, агаарын хамгийн цэвэр хэсэгт сүндэрлэж буй СӨҮЛ ГАРДЕН цогцолбор хотхон уян хатан хувь лизингийн нөхцөлийг зарлаад байна.
Та Сөүл Гарден хотхоны 6-р блокоос 1 өрөө байр урьдчилгаа 40 сая 40 сар, 2 өрөө байр урьдчилгаа 50 сая 40 сар, 3 өрөө байр урьдчилгаа 60 сая 40 сар гэсэн нөхцөлүүдээс сонголтоо хийн байраа захиалах боломжтой.
Сөүл Гарден цогцолбор хотхон нь их хотын агаарын хамгийн цэнгэг бүсэд байрласан, орчин үеийн төлөвлөлт бүхий цогцолбор хотхон юм. Тус хотхон нь оршин суугчдын ая тух, амьдралын чанарыг дэмжсэн иж бүрэн шийдлүүдтэй бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн талбайг хотхондоо багтаан төлөвлөсөн.
Мөн оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан нийтийн эзэмшлийн талбайг бүрэн шийдэж өгсөн нь онцлог давуу тал юм. Үүнээс гадна хотхондоо олон улсын стандартад нийцсэн цэцэрлэгтэй тул гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн. Төслийн дотоод орчин нь Солонгос интерьер дизайны шийдлийг шингээсэн бөгөөд орчин үеийн хэв маяг, тав тухыг хослуулсан цогц шийдлээрээ онцлог юм.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7810-8888 дугаараас болон СӨҮЛ ГАРДЕН хотхоны Facebook хуудсаар аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!