102 Police аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл илгээсэн иргэдийг урамшуулдаг болоод гурван сар гаруй болж байна. Ингэхдээ явган хүний зам дээр автомашинаа тавьсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчлийг 102 Police аппликэйшнээр хүлээж авч байгаа билээ.
Харин иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна гэж Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.
Иргэний илгээсэн мэдээлэл нь зөрчлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул зөрчлийн зураг илгээхдээ дараах шаардлагыг хангах ёстойг зөвлөв.
Тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг илгээсэн 5,519 иргэнд эхний удаагийн урамшууллыг олгоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!