Уншиж байна ...

"Идэш тэжээлээ дагаж хотхоны хашаанд орж ирсэн халиун бугыг Богд уул руу гаргах ажиллагааг зохион байгуулж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хотхоны хашаанд орж ирсэн халиун бугыг нийслэлийн Байгаль орчны газарт мэдэгдэж, уул руу гаргажээ.

Энэ тухай Нийслэлийн Байгаль Орчны Газраас “New garden хотхоны хашааны Богд уултай залгаа хэсэгт халиун буга идэш тэжээлээ дагаж орж иржээ. Халиун бугыг үргээлгүйгээр тайван байдлаар хашаанаас гаргаж, уул руу гаргах ажиллагааг зохион байгуулж байна" хэмээн мэдээллээ.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашаанд буга гэдсээ гэмтээсэн явдал болсон юм.