Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны тав, гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Алба хаагчид 35 иргэний аюулгүй байдлыг ханган, 2.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тухайлбал Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, "Хүрзтэйн уурхай" гэдэг газар өчигдөр нэг том хүн, дөрвөн хүүхэд сууж явсан автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.
Цаг агаарын хүйтрэлтийн үед гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгддэг. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!