Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна

ikon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

117 дугаар сургуульд

10:00 цагт Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх арга хэмжээ болно. Үүнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нарын албаны төлөөлөл оролцоно.

Үндэсний Статистикийн Хороонд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулах хэвлэлийн хурал болно.

Спортын Төв Ордны байранд

11:00 цагт Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon - 2026” хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан гүйлтийг санаачлан Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүртэл 1,600 километр гүйхээр болсон талаараа мэдээлнэ.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт "Иргэн та хүч" ТББ-аас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 заалтыг биелүүлэх, Иргэний мэдэх эрхийг хангаж хяналт шалгалтын мэдээллийн сангаа ашиглалтад оруулах шаардлагыг УИХ-ын даргад хүрүүлэх талаар мэдээлэл хийнэ.