2025 онд төгрөгийн хадгаламж өмнөх жилээсээ ₮4 их наяд, зээлийн өрийн үлдэгдэл ₮7 их наядаар нэмэгдлээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцууллаа.
Дурдсан хугацаанд мөнгөний нийлүүлэлт(М2) 47.1 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээ мөн үеэс 8.7 их наяд төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөг буюу 18.3 хувиар өссөн нь нөлөөлөв.
Төгрөгийн хадгаламжийн
- 21.6 их наяд төгрөг буюу 82.8 хувь нь иргэдийнх
- 4.5 их наяд төгрөг буюу 17.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Харин өнгөрсөн оны эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 7 их наяд төгрөг буюу 18.9 хувиар өсжээ.
Уг өсөлтөд
- иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4 их наяд төгрөг буюу 18.1 хувь
- аж ахуйн нэгж, байгууллагынх 3.5 их наяд төгрөг буюу 25.1 хувиар өссөн нь голлон нөлөөллөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

