2025 оны арванхоёрдугаар сард инфляц 7.5 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт нөлөөлөв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Инфляц 2025 оны арванхоёрдугаар сард 7.5 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Энэ нь хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн оны төгсгөлд өмнөх жилийнхээ мөн үеэс 7.5 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Ингэж өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.3 хувиар,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.9,
- гэр ахуйн тавилга бараа 7,
- амралт чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 7,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.8 хувь тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

