Уншиж байна ...

Бльюмон групп ажилтнууддаа 3.2 тэрбум төгрөг хуваарилахад хүргэсэн бодлого

ikon.mn
40 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Томоохон компаниуд ойн баяраараа бөх барилдуулах, морь уралдуулах зэрэг гадагш чиглэсэн, нүсэр арга хэмжээг зохион байгуулах нь түгээмэл. Бльюмон группийн тухайд 25 жилийн ойн баяраа зөвхөн ажилтан, албан хаагчдадаа төвлөрүүлж, тэдний үнэ цэн, хөдөлмөр зүтгэлийг үнэлэхэд чиглүүлсэн нь сошиал орчинд эерэг хандлагыг түгээсэн юм.

Тодруулбал, шинэ оны босгон дээр үйлчилгээний ажилтнаа 100 сая төгрөгөөр шагнаж, нийт ажилтнууддаа 3.2 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөн урамшуулал олгосон нь хичээл зүтгэлийг үгээр бус бодит дэмжлэгээр баталгаажуулсан, бизнесийн салбарт эерэг үлгэр дуурайлал болсон оны онцлох үйл явдал байлаа.

Тэдний хүний нөөцийн бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлж буй сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаар сонирхож, тус группийн ТУЗ-ийн гишүүн, Хүний нөөцийн удирдлагын газрын захирал, профессор Г.Тэгшбүрэнтэй ярилцлаа.

зураг
 

- Юун түрүүнд 25 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн танай хамт олонд баяр хүргэе. Та бүхний ажилтнаа шагнаж, урамшуулсан явдал энэ шинэ жилийн халуун сэдэв болж, нийгэмд болоод бизнесийн салбарт “жинтэй” туслаа. Энд тухайд яриагаа эхэлье.

- Тэгж хүлээн авч байгаад баярлалаа. Товчхондоо, Бльюмон группийн бодлогын үндэс маш энгийн. Бидний хамгийн гол үнэт зүйл бол юуны өмнө манай хамт олон юм. Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчдэд хүрч буй бүхий л үнэ цэн, үр дүн чухамдаа хамт олны хичээл зүтгэл, оролцооноос эхтэй. Сүүлийн 25 жилийн хөгжлийн замнал, ололт амжилт бүр маань манай хамт олны хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой. Иймээс бид аливаа бодлого, шийдвэрийнхээ төвд үргэлж хамт олноо нэн тэргүүнд тавьж ирсэн.

зураг
 

25 жилийн ойгоо зөвхөн ажилтнуудаа алдаршуулахад төвлөрч, тэдэнд чиглэсэн маш олон хөтөлбөр, арга хэмжээнүүд хийсний нэг хэсэг нь ойн баяраараа хамт олноо урамшуулсан явдал байлаа.

Манай компанийн тухайд найман жил тасралтгүй ажилласан ажилтнаа “соёлын өв тээгч” хэмээн өргөмжилж, тогтмол нэмэгдэл олгодог. Найман жил гэдэг нь ойролцоогоор 10 мянган цагийн хөдөлмөр юм. Энэ хугацаанд тухайн хүн үнэнч, хариуцлагатай байж, байгууллагын соёлд бүрэн нэгдэж, өөрийн ажил мэргэжилдээ жинхэнэ мастер болон төлөвшдөг гэж бид үздэг.

Тиймээс 25 жилийн ойн хүрээнд 8-9 жил ажилласан ажилтнуудад 8-9 сая төгрөг, 10-20 жил ажилласан ажилтнууддаа 20-40 сая төгрөгийн урамшуулал олгосон бол 25 жил ажилласан ажилтнаа 100 сая төгрөгөөр шагнасан. Ийнхүү нийтдээ найм болон түүнээс дээш жил ажилласан 143 ажилтандаа 3.2 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөн урамшуулал олгосон байна.

Үүн дээр ойн байрын хүрээнд жилээс дээш хугацаанд ажилласан ажилтан бүрд цалингийн нэмэгдэл, бэлэн бус урамшуулал, төрийн болон салбарын одон, медаль авсан хүн бүрд 100 мянгаас 1 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал, оны Шилдэг болсон 79 ажилтандаа Турк улс руу аялах эрх болон бусад эрхийн бичгүүд, бэлэг сэлтийг нэмж тооцвол нийт хөрөнгө оруулалт нэлээд өсөх юм.

Шал угаадаг ч бай, бодлого төлөвлөдөг ч бай хүн бүрийн зүтгэл, хөдөлмөр үнэлэгдэх ёстой.

- Жилээс дээш ажиллаж буй хүн бүрд урамшуулал олгосон гэхээр маш өндөр тоо гарах нээ. Ер нь Бльюмон групп нийт хэдэн ажилтантай юм бэ?  

1600 гаруй ажилтантай. Ер нь Бльюмон группийн тухайд салбартаа өрсөлдөхүйц, тэргүүлэх түвшний цалинг олгох бодлоготой. Үүн дээр тогтмол олгодог урамшууллууд гэж бий. Тухайлбал, нэг буюу түүнээс дээш жил ажилласан хүндээ сар бүр тогтмол ажилласан жилийн нэмэгдэл дээр нь ур чадварын нэмэгдэл, нэг жил болсон ажилтанд 500 мянган төгрөгийн урамшуулал, ажлынхаа хажуугаар шинэ ажилтныг сургаж байвал “Сургагч багш”-ийн нэмэгдэл, мөн үр дүнгийн урамшуулал, “Соёлын өв тээгч”-ийн нэмэгдэл гээд л цалингийн нэмэгдэл урамшууллууд тогтмол олгодог. Бас нэгэн уламжлал болсон хөтөлбөр маань “Соёлын өв тээгч” болсон ажилтнаа нэг удаад аялах эрхээр шагнадаг явдал. Эдгээр бодлого, соёл, уламжлалууд нь ажилтнаа үнэлэх, урт хугацаанд тогтоон барих стратегийн салшгүй хэсэг болж хэрэгжиж ирсэн.

Цаашлаад, оффисын ажилтнууд буюу үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй албан хаагчдадаа бусад байгууллагуудын олгодог 13 дахь сарын цалинг улирал бүр олгодог. Харин борлуулалтын чиглэлийн ажилтнууд сар бүр урамшууллаа аваад явдаг.

зураг
 

- Танай байгууллага ажилтнуудаа 10 хоногийн бясалгалын сургалтад хамруулдаг гэж сонссон. Үүний үр дүн бодит амьдрал дээр хэрхэн илэрч байна вэ? Ер нь танай хүний нөөцийн бодлого бусдаас онцлог, өвөрмөц санагддаг. Их Жанжины сургаал гээд л.

- Тийм ээ. Энэ талаар мэдэж байдаг та их мэдээлэл сайтай юм. Бид компанийн дотоод бодлого, үйл ажиллагаагаа нийтэд зарлаад байдаггүй.

Бльюмон групп хүний нөөцийн бодлогоо бүхэлд нь нэг үзэл баримтлалд зангидаж, түүнийгээ “Язгуур удирдлага” хэмээн нэрийддэг. Энэ үзэл баримтлалын агуулга нь хүмүүсээ сэтгэл амар, аз жаргалтай, тайван орчинд, өндөр бүтээмжтэй ажиллуулахад чиглэдэг. Хүн бүр өөр өөр үзэл бодол, оюун санаатай шүү дээ. Харин байгууллагын хэмжээнд эдгээр ялгаатай байдлыг энэхүү нэг бодлого, нэг үнэт зүйлээр нэгтгэж чаддаг нь манай хүний нөөцийн бодлогын онцлог. Харин Язгуур бодлогын маань суурь зарчим нь Их Жанжины эв санааны нэгдлийн тухайд хэлсэн ишлэл юм.

Уг язгуур бодлогынхоо хүрээнд удирдах түвшний ажилтнуудынхаа бодлыг цэгцэлж, сэтгэлийн ачааллыг багасгахын тулд 10 хоногийн “Випашяна” бясалгалд явуулдаг. Хүнд бодол бие, сэтгэл бие, махан бие гэсэн гурван нэгдэл байдаг. Энэхүү гурван биеэ тэнцвэртэй байлгаж чадсан хүн эрч хүчтэй, бүтээмжтэй байдаг.

Цаашлаад, Оксфордын их сургуулийн хөтөлбөрт багтсан “Mindfulness” бясалгалыг долоо хоног бүр мэргэжлийн багшийн удирдлага дор өөрийн оффист тогтмол зохион байгуулдаг. Үүнээс гадна долоо хоногийн гурван өдөр иогийн мэргэшсэн багштай хичээллэх боломжийг ажилтнууддаа нээлттэй олгож, хүссэн хүн бүр хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Эдгээр бүх хөтөлбөрийн зардлыг компани бүрэн хариуцдаг нь ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл зүйн тэнцвэрийг дэмжих хүний нөөцийн бодлогын маань нэг хэсэг юм.

зураг
 

- Дэлхий дахинд хүний нөөцийн удирдлага Ажилтны сайн сайхан байдал (well-being), Ажилтны туршлага солилцоо (employee experience) зэрэг ойлголтууд руу эрчимтэй шилжиж байна. Танай хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд олон улсын чиг хандлагатай хэрхэн нийцэж байна вэ?

Манай гол хөтөлбөрүүдийн нэг нь “Аз жаргалтай ажилтан” юм. Дэлхий нийтэд нийтэд “Employee Happiness” хэмээх уг чиг хандлагыг бид Английн стандартад тулгуурлан байгууллагын соёлын онцлогт тулгуурлан боловсруулж, нутагшуулсан. Энэхүү хөтөлбөр маань гурван үндсэн хэсгээс бүрддэг.

Нэгдүгээрт, салбартаа тэргүүлэгч цалин, урамшууллын бодлогыг бүх охин компаниуддаа жигд хэрэгжүүлж, ажилтнуудынхаа сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмждэг.

Хоёрдугаарт, хүн бүрийг өөрийн дуртай, хамгийн сайн чаддаг ажлаа хийх боломжийг олгодог. Дуртай ажлаа хийж буй хүн цагийн баримжаанд баригддаггүй, өндөр бүтээмжтэй, сэтгэл зүйн хувьд хамгийн тайван байдаг.

Ажил нь бүтэмжтэй, урамшуулал нь шударга байвал хүний хүсэл тэмүүлэл нэмэгдэж, улам аз жаргалтай болно шүү дээ. Харин сурч хөгжихгүй байх нь аз жаргалгүй байдалд хүргэдэг.

Гуравдугаарт, найрсаг, тайван, гар нийлсэн хамт олныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг. Хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол хамт олны уур амьсгал юм. Тиймээс бид багийн уур амьсгалыг онцгой анхаарч, мэргэжлээрээ бахархах өдөр, төрсөн өдөр, спорт, урлаг, аялал зугаалга зэрэг хамтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр ажилтан ганцаардах мэдрэмжгүй, багийн нэг хэсэг болж чаддаг.

зураг
 

Well-being буюу сайн сайхан байдлын хүрээнд чөлөө авах бодлогыг уян хатан хэрэгжүүлдэг. Чөлөө авах нь чөлөөтэй байх ёстой. Ажилтан чөлөө авлаа гэхэд ажлын зохион байгуулалтыг компани өөрөө шийдэх ёстой гэж үздэг. Үүнд хүний нөөцийн хувьд бид бэлэн байх ёстой. Мөн ажиллах цаг чөлөөтэй буюу өглөө 8–10 цагийн хооронд ирснээсээ шалтгаалж, тарж болдог бөгөөд зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн 21-р зуунд заавал биеэр хуралд оролцох шаардлагагүй. Түүнчлэн ажилтны сайн сайхан байдлын хүрээнд ажилтнууд маань группийн 15 охин компанийн үйлчилгээнд хөнгөлөлт эдэлдэг. Бүх ажилтнаа өдөр, оройн хоолоор хангах нь энгийн ойлголт байлгүй дээ. Харин залуу гэр бүл болон шинээр хүүхэдтэй болсон ажилтнуудаа дэмжих, орон сууцанд хамруулах, урьдчилгаа олгох зэрэг бодлогыг охин компаниуд өөр өөрийн онцлогоор хэрэгжүүлдэг.

Баг дотор сэтгэл зүйн тогтвортой байдал алдагдах гол шалтгаан нь ойлгомжгүй байдал байдаг. Ялангуяа залуу болон шинэ ажилтнуудад үүрэг, хариуцлага, зохион байгуулалт тодорхой, ил тод байх нь сэтгэл зүйн тайван байдлыг хангадаг. Тиймээс сургагч багшийг дагалдуулан сургаж, дэмжих тогтолцоо буюу өмнө нь дурдаж байсанчлан “Сургагч багш” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ “Найзын хөтөлбөр” гэж бий. Ажилтан сургагч багшаасаа асуухаас эмээдэг, эсвэл албан бус асуултаа хамтран ажилладаг найзаасаа асуух боломжийг бүрдүүлэх зорилготой энэ хөтөлбөр маань багийн уур амьсгалыг улам эерэг болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

- Таны ярилцлагыг уншсан хэн бүхэн танай байгууллагад ажиллахыг хүсэх нь гарцаагүй. Ийм соёл, орчинд нэгдэхийг хүссэн хүмүүст та юу гэж хэлэх вэ? Бльюмон групп шинэ ажилтнаа ямар шалгуураар сонгодог юм бэ?

- Бидний хувьд хамгийн чухал шалгуур бол ажил, хөдөлмөрт хандах хандлага, хичээл зүтгэл, үнэнч зан юм. Тухайн хүний мэргэжлийн ур чадвараас гадна суурь хүмүүжил, зөв төлөвшил, эерэг хандлагыг бид нэн тэргүүнд үнэлдэг.

Манай байгууллагын дотоод уур амьсгал найрсаг, дулаан, эерэг байдаг. Энэ нь Бльюмон төвөөр орж ирэхэд л шууд мэдрэгддэг байх гэж итгэж байна. Хүн амьдралынхаа цаг хугацааны ихэнхийг ажлын байрандаа, хамт олонтойгоо өнгөрөөдөг. Тиймээс энэ орчинд хүн өөрийгөө тайван, аз жаргалтай мэдэрч байх ёстой.

Нөгөө талаас, бид бүхий л үйл ажиллагаагаараа үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тиймээс дотоод уур амьсгал, хүний хандлага зөв байж гэмээнэ хэрэглэгчдэд очих үйлчилгээний чанар ч сайжирна гэж үздэг.

- Ярилцсанд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.