Монгол Улсад 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар 846,103 жуулчин иржээ.
Он гарснаас хойш буюу 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл нийт 846,103 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувийн өсөлттэй үзүүлэлт аж. Харин 2025 оны арванхоёрдугаар сард дангаар 38,118 жуулчин Монгол Улсад зорин иржээ.
Сарын дүнгээр авч үзвэл энэ оны аялал жуулчлалын урсгал нь улирлын хэлбэлзэлтэй боловч зуны саруудад оргилдоо хүрч, долоо, наймдугаар сард хамгийн өндөр үзүүлэлттэй байв.
Энэ сард тэргүүлсэн зах зээлүүд:
Түүнчлэн Америк, Герман, Турк, Франц, Австрали зэрэг улс орны жуулчдыг 2025 онд хүлээн авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!