Уншиж байна ...

УИХ-ын намрын ээлжит чуулган оны сүүлийн өдөр хаалтаа хийнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хаалтаа хийх гэж байна. 

Энэ чуулганы хугацаанд УИХ-ын үндсэн үүрэг болох хууль, төсөв батлах асуудлыг хэлэлцэхээс гадна парламентаас гаргасан Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр болон УИХ-ын дэд даргын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэгдэж, парламентын спикер солигдсон зэрэг улс төрийн олон ээдрээтэй үйл явдал өрнөжээ. 

Ийнхүү чуулган маргааш хаалтаа хийснээр ирэх оны гуравдугаар сарын 15-нд хаврын ээлжит чуулган эхлэх хүртэл түр завсарлах юм.