"БНХАУ, ОХУ-ын талтай байнга холбоотой байгаа. Давагдашгүй хүчин зүйлс үүсэхгүй бол цаашид нефть бүтээгдэхүүний нөөцөө бүрдүүлээд явна"
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотод нефьт бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирсан. Одоо АИ-92, АИ-95 авто бензиний нөөцийн бүрдүүлэх ажлуудыг хийнэ гэдгийг АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин онцлов.
Манай улс ОХУ талаас ирэх нэгдүгээр сард 140,000 тн АИ-92, АИ-95, 150,000 гаруй дизель түлш авах захиалгаа баталгаажуулаад байгаа юм байна. Онгоцны түлшний хувьд асуудалгүй нөөцтэй байгаа аж.
Шагийн бензин зарж байгаа талаар мэдээлэл байгаа бөгөөд Монголчууд энэ хомсдолын үед илүү ашиг олох гэж бусдыгаа битгий ийм байдалд хийгээрэй. Шагийн бензин байвал бидэнд мэдээлэл өгөөрэй гэдгийг яамнаас анхааруулав.
Мөн БНХАУ, ОХУ-ын талтай байнга холбоотой байгаа бөгөөд давагдашгүй хүчин зүйлс үүсэхгүй бол цаашид нефть бүтээгдэхүүний хангамж бүрдүүлээд явахад ямар ч саадгүй болсон гэдгийг онцлов.
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2025 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл,
- Толгойт өртөө – 62 вагон
- Рашаант өртөө - 11 вагон
- Улаанбаатар өртөө – 14 вагон
- Дархан өртөө – 6 вагон
- Эрдэнэт өртөө – 8 вагон
- Чойр өртөө – 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байна.
2025 оны 12 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд автозамын боомтуудаар нийт 75835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11267 тонн тус тус орж ирээд байна. Тодруулбал,
Сүхбаатар боомт
- АИ-92 автобензин - 1105 вагон буюу 67692 тонн
- АИ-95 автобензин - 34 вагон буюу 2033 тонн
- Дизель түлш - 2993 вагон буюу 186420 тонн
- ТС-1 - 193 вагон буюу 11267 тонн
Эрээнцав боомт,
- АИ-92 автобензин - 3458 тонн
- Дизель түлш - 1883 тонн
Боршоо боомт
- АИ-92 автобензин - 996 тонн
Цагааннуур боомт
- АИ-92 автобензин – 2510 тонн
- Дизель түлш - 4466 тонн
Булган боомт
- АИ-92 автобензин – 648 тонн
- Дизель түлш - 1968 тонн
Замын-Үүд боомт
- АИ-92 автобензин -104 тонн
- АИ-95 автобензин – 2762 тонн
- Дизель түлш - 2465 тонн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

