ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/30-НД НИЙТЛЭГДСЭН
Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатарыг чөлөөлж, түүний оронд Б.Хэрлэнг сонгохыг байнгын хорооны гишүүд дэмжив
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв.
Тус дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлж, түүний оронд Б.Хэрлэнг томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн уг асуудлыг өнөөдөр үдээс хойш хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар батална.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
