Маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-ний 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно. Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУАЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off зэрэг хамтлаг, дуучид оролцох бөгөөд тоглолт 00:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлснээр уг арга хэмжээнд
Төв талбай дээр “Улаанбаатар хотын 3 мега” төслийн агуулгыг шингээсэн мөсөн хотхоныг байгуулж дуусжээ.
Мөсөн хотхон нь таван метрийн өндөртэй, тойрог хэлбэрийн хурдны зам, хоёр том гулсууртайгаар хийгдсэн бөгөөд Монголын уламжлалт 12 жилийн бэлгэдэл бүхий мөсөн баримал, долоон метрийн өндөртэй соёмботой мөсөн хөшөө, дөрвөн метрийн диаметртэй цагаан баавгайн мөсөн баримал, мөсөн метро, “2026” оныг тодотгосон баримал, гулгууртай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!