Уншиж байна ...

Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбай дээр "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүн зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний Лхагва гарагт төв талбай дээр "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулна.

Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ. Үүнээс гадна The HU зэрэг хамтлаг дуучид төв талбай дээр үзэгч олонд уран бүтээлээ толилуулж шинэ оноо угтахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

Он солигдох мөчид ёслолын буудлага хийж, шинэ оноо угтдаг уламжлалтай болоод 24 жил болж байгаа бөгөөд ихэвчлэн залуу хүмүүс талбай дээр ирж, шинэ оноо угтдаг судалгаа гарчээ.

Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахад 400 сая төгрөгийг төсөвлөн байна.