Уншиж байна ...

Ж.Энхсоёл "MBC Awards"-ын шилдгээр шалгарчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНСУ-ын Munhwa Broadcasting Corp буюу MBC-гийн оны шилдгүүд өчигдөр тодорчээ.

Телевизийн салбарт онцгойрсон хүмүүсийг шагнадаг уг арга хэмжээнд алдарт волейболчин Ким Ён Гуны "Wonder Coach" нэвтрүүлэг зургаан шагнал авчээ.

Тодруулбал

  • Program of the year буюу оны шилдэг нэвтрүүлэг,
  • Rookie Award,
  • Hot Issue Award,
  • Best Teamwork Award,
  • болон Entertainer of the Year (Daesang Nominees)-д Ким Ён Гун нэр дэвшсэн байна.

Мөн Best Couple төрөлд Ким Ён Гун болон 20 настай Inkushi (Энхүүш) нэрээрээ солонгост танигдсан монгол тамирчин Жамъяанпүрэвийн Энхсоёл нар тодорчээ.

зураг
 

Гэхдээ саяхан БНСУ-ын волейболын Дээд лигийн багтай гэрээ байгуулсан Ж.Энхсоёл тоглолт нь давхацсан тул шагналаа өөрийн биеэр авч чадаагүй байна.

Түүний шагналыг тус нэвтрүүлэгт оролцсон өөр нэг монгол тамирчин болох С.Булгантамир гардаж авчээ.

 

Эх сурвалж: Biz.Chosun.com