Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр (2025.12.29) Монгол Бөхийн өргөөнд амжилт зохион байгуулагдлаа.
Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан зургаа давж анх удаагаа үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д. Алтанцоож нар шалгарлаа.
Шөвгийн наймд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!