Уншиж байна ...

"2026 оноос хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаар илгээнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.

Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс программд алдаа гарахгүй гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой юм байна.

2026 оноос эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар

  • хурд хэтрүүлэлт
  • гэрэл дохионы зөрчил
  • чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил
  • эгнээ байр буруу эзэлсэн зөрчил
  • автобусны буудал дээр зогссон зөрчил
  • зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн зөрчил
  • түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчил
  • явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авдаг болно.