Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
Ингэснээр, Монгол Улс робот мэс заслын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажил өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн бөгөөд өнгөрөгч Ням гарагт анхны мэс заслаа амжилттай хийсэн байна.
Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болох ба бүрэн нутагшсаны үндсэн дээр интернэтийн өндөр хурдны тусламжтайгаар зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.
Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох робот мэс засал эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллажээ. Мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулсан байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!