ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/30-НД НИЙТЛЭГДСЭН
ЗААВАР: Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт хэрхэн илгээх вэ?
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Татварын хялбаршуулсан горимоор тайлангаа гаргах хүсэлтээ илгээх хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна.
Иргэн та etax.mta.mn сайтад нэвтэрч цахимаар хүсэлтээ гаргаснаар үйл ажиллагааны орлогын нэг хувиар татвараа төлөх боломжтой.
Гэхдээ
- "Татварын хялбаршуулсан горим"-д бүртгэлтэй иргэн
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч
- Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхлэгч,
- Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулсан иргэд хүсэлт гаргах шаардлагагүйг Монголын Татварын Албанаас мэдээлэв.
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт илгээх заавар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
