Тулааны киноны нэрт мастер Жеки Чаны өвөрмөц хобби нь хуучны хятад байшин цуглуулдаг явдал аж. Тэрээр тэдгээр байшинг задалсан байдлаар Хонгконгийн нэгэн агуулахад хадгалдаг гэнэ.
Алдарт жүжигчний БНХАУ-аас сүүлийн 20 гаруй жилийн дотор худалдаж авсан XIV- XVII зууны байшингуудын нийт үнэлгээ 60 гаруй сая ам.долларт хүрчээ. Жеки Чан 1994 онд БНХАУ-ын Аньхой мужаас худалдан авсан дөрвөн байшингаа Сингапурын технологи, дизайны их сургуульд хандивлах болсон нь хятадуудын дургүйцлийг хүргэх болсон аж.
Түүнийг хятадын үндэсний түүхэн баялгийг гадаадад үрэн таран хийж байна гэсэн яриа ч гарах болжээ. Гэвч Жеки Чан энэ яриаг огт үндэслэлгүй гэж үздэг бөгөөд олон арван жилийн өмнө ядуу хятад иргэд хуучны сууцаа түүнд худалдсандаа маш их баярладаг байсан гэнэ.
Харин ч тэрээр энэхүү өвөрмөц хоббиныхоо ачаар Хятадын дундад зууны уламжлалт сууцыг хойч үеийнхэндээ үлдээх буян үйлдэж буй гэж ойлгодог ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|