Уншиж байна ...

Ай Ти Зон компани “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд боловсролын тэгш хүртээмжийг бий болгоход хувь нэмрээ орууллаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 6 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг. Энэхүү нөхцөл байдал нь бага насны хүүхдүүдийг гэр бүлийн харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах, ганцаардах эрсдэлд оруулдаг байна. Зарим гэр бүл хүүхдээ сургуульд сургахын тулд тусдаа амьдрах хүртэл арга хэмжээ авдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна.

Алслагдсан бүс нутгийн сургуулиудын сургалтын орчин хот суурин газрын сургуулиудтай харьцуулахад нөөц бололцоо хомс байдаг нь хүүхдийн суралцах боломж, боловсролын чанарт томоохон зөрүү үүсгэдэг. Ялангуяа өнөөгийн дижитал эрин үед анги танхим, багш, сургалтын материал төдийгүй дижитал боловсролын орчин нөхцөл хангалтгүй байх нь ирээдүйд боловсролын ялгааг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд Ай Ти Зон компани нийгмийн хариуцлагын хүрээнд уг санаачилгад нэгдэн, бага сургуулийн дижитал орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

зураг
 
зураг
 

Дижитал боловсролтой ирээдүй

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилга амжилттай үргэлжилж, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль үүд хаалгаа нээлээ. Энэхүү сургуулийг Номин Холдинг ХХК, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Төв аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан юм. 

Ай Ти Зон компани “Дижитал боловсролтой ирээдүй” уриан дор уг санаачилгын гурав дахь сургуулийн дижитал болон STEM сургалтын орчныг бүрдүүлэх ажилд оролцож, олон улсын стандартад нийцсэн компьютер, иж бүрэн тоног төхөөрөмж, технологийн шийдлээр дэмжлэг үзүүллээ. Ингэснээр алслагдсан багийн хүүхдүүд багаасаа орчин үеийн технологи, дижитал ур чадварт суралцах боломжтой боллоо.

зураг
 

Чанартай боловсролыг дэргэдээсээ

Хүүхэд гэр бүлийнхээ дэргэд, аюулгүй орчинд сурч хөгжих нь тэдний эрүүл, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвших гол үндэс болдог. Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нийт 500 гаруй өрхийн хүүхдүүд өдөр бүр доод тал нь 7 км зам туулж сургуульдаа явдаг байсан бол энэхүү шинэ сургууль ашиглалтад орсноор бага ангийн сурагчид гэртээ ойр, аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ. Энэ нь “Багийн бага сургууль” санаачилгын бодит үнэ цэн, хамгийн чухал өгөөж болж байна.

Ай Ти Зон компани нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол тэр дундаа технологийн боловсролыг дэмжихэд онцгой анхаарсаар ирсэн ба цаашид ч боловсролын салбарын дижитал шилжилтийг дэмжиж, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, чанартай сургалтын орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллахаа тус сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр илэрхийлсэн юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.