Уншиж байна ...

Элэг хамгаалах япон чанар – Монголд 20 жилийн туршлага

ikon.mn
2025 оны 11 сарын 17
Сурталчилгаа

Монгол Улсад вирусийн гаралтай элэгний үрэвсэл нийт хүн амын ойролцоогоор 8-10%-д илэрдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн элэгний хорт хавдрын тохиолдол нь манай улсын тэргүүлэх өвчлөлийн шалтгааны нэг байсаар байна.

Гастроэнтерологийн үндэсний хурлыг /Mongolian Digestive Disease Week-2025/ амжилттай зохион байгуулав.

зураг
 

2025 оны 6-р сард Монголын гастроэнтерологийн нийгэмлэгийн ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө. Тус хурал нь салбарын эмч, судлаачид, эмнэлгийн байгууллагууд, олон улсын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн шинэ туршлага мэдээлэл солилцдог чухал арга хэмжээний нэг юм. Энэхүү хуралд Нэкст Женерэйшн Хеалт компани ивээн тэтгэгчээр оролцож эрдэмтэн багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Япон улсын  SNMC (Stronger Neo-minophagen C) тариа, Glyceron эмийн эмчилгээний үр дүнгийн талаар олон улсад хийгдсэн хамгийн сүүлийн үеийн шинэ судалгааны үр дүнгүүдийг танилцуулсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээллээр, дэлхий даяар 2 тэрбум гаруй хүн элэгний вирусийн халдвартай бөгөөд жил бүр 1.4 сая хүн элэгний хорт хавдар, элэгний хүнд хэлбэрийн үрэвслийн улмаас нас барж байна.

Монгол улсын Эрүүл мэндийн статистик мэдээллээр:

  • Элэгний вирустэй хүмүүсийн 70 орчим хувь нь эмнэлгийн хяналтад ордоггүй, улмаар элэгний хүнд хэлбэрийн үрэвсэл, хатуурал, хорт хавдрын эрсдэлд өртөх магадлал өндөртэй.
  • 2023 оны байдлаар элэгний хорт хавдрын улмаас нас барсан хүний тоо жилд ойролцоогоор 1500-2000 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иймд элэгний үрэвсэл өвчний эрт оношилгоо, эмчилгээ нь хүн амыг элэгний өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Япон технологи, олон улсын баталгаатай бүтээгдэхүүн.

Нэкст Женерэйшн Хеалт компани нь Бридж корпорацын охин компани бөгөөд Япон улсын нэр хүндтэй эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн GMP, ISO зэрэг чанарын стандартыг хангасан, баталгаатай эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монголд улсад албан ёсоор импортлон борлуулж байна.

Элэгний үрэвсэл, эмгэгийн үед эмч нарын өргөн хэрэглэдэг SNMC тариа (Stronger Neo-minophagen C) болон Glyceron (Glycyrrhizin) гэх эм тариаг 1994 оноос Монголын эрүүл мэндийн салбарт найдвартай, тасралтгүй нийлүүлж бүтээгдэхүүний Япон, АНУ, Хятад зэрэг улсуудад хийгдсэн баталгаат эх сурвалжтай шинэ клиник судалгааны үр дүнгүүдийг харилцан солилцож онол практикийн өндөр ач холбогдолтой хамтран ажилласаар байна.

Компанийн төлөөлөл хэлэхдээ:

зураг
 

“Бид Япон улсын тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, сүүлийн 20 жилийн турш Монголын эм, эмчилгээний чанарыг сайжруулахын төлөө мэргэжлийн эмч, эм зүйч болон анагаахын бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн “Монгол хүний эрүүл жаргалтай амьдралын төлөө” зорилгын дор нэгдэн ажилладаг. Цаашид ч олон улсын судалгаанд үндэслэсэн, зохих стандартын дагуу баталгаажсан аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ” хэмээн онцолсон юм.

  • Анхааруулга: Энэ нийтлэлд дурдагдсан эм, бүтээгдэхүүнүүд нь зөвхөн эмчийн заавраар хэрэглэх зориулалттай.
  • Мэдээлэл нь ерөнхий танилцуулга бөгөөд ямар нэгэн өвчнийг оношлох, эмчлэх зөвлөгөө өгөх зорилготой биш юм.