22 жилийн хугацаанд нийслэл хотын 213 мянга гаруй иргэнд 11 мянган га газрыг үнэгүй өмчлүүлжээ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлдэг байна.
Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлснээр 2003-2025 оныг хүртэл 22 жилийн хугацаанд нийслэлийн хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 213,209 иргэнд 11,375.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.
Эдгээрээс Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон иргэнд газар өмчлүүлсэн бол Налайхад хамгийн цөөн байна.
- Сонгинохайрхан дүүрэгт 76,247
- Баянзүрх дүүрэгт 34,426
- Багануур дүүрэгт 26,379
- Чингэлтэй дүүрэгт 20,876
- Хан-Уул дүүрэгт 17,644
- Сүхбаатар дүүрэгт 14,319
- Багахангай дүүрэгт 10,260
- Баянгол дүүрэгт 6,649
- Налайх дүүрэгт 6,555 иргэнд газар үнэгүй өмчлүүлжээ.
Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ:
| Д/д | Иргэнд өмчлүүлэх газрын байршил | Хэмжээ га |
|---|---|---|
| 1 | Нийслэлд | 0.07 хүртэл га |
| 2 | Аймгийн төвд | 0.35 хүртэл га |
| 3 | Сумын төв, тосгонд | 0.5 хүртэл га |
| 4 | Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ | 0.07 хүртэл га |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

