ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн мега төслүүдийн талаар хяналтын сонсгол болно

ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:00 цагт "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болно. 

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10:00 цагт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулна.

Чингис хаан Үндэсний музейн Их танхимд

10:00 цагт "Евразийн музейн олон улсын анхдугаар чуулган" болно.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд

10:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нар шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтэд оролцоно.

“Холидэй Инн” зочид буудалд

08:30-17:00 цагт Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох сургалт болно.

Нийслэлийн Онцгой байдлын газарт

11:00 цагт Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт Завьт эргүүл ажиллах талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монголын төр Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу анхаарлаа хандуулаач сэдвээр нутгийн иргэдээс мэдээлэл өгнө.

Төв талбайд 

12:00 цагт Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана.