“K-Startup Global Pop-Up Mongolia 2026” арга хэмжээ Улаанбаатарт болно
БНСУ болон Монгол Улсын гарааны бизнесийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “K-Startup Global Pop-Up Mongolia 2026” олон нийтэд нээлттэй арга хэмжээ 2026 оны 6-р сарын 19–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Beatles Statue (Fountain Square)-д зохион байгуулагдана.
Инно Хаб хурдасгуур төв, Шинжлэх ухаан паркийн захиргаа болон Дэжон хотын бүтээлч эдийн засаг, инновацын төвөөс хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Солонгосын арван зургаан гарааны компани оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд анх удаа танилцуулагдахаараа онцлогтой юм.
Арга хэмжээний үеэр K-Beauty, K-Food зэрэг бүтээгдэхүүнүүдийг 30–60 хувийн хямдралтай онцгой үнээр худалдан авах боломжтой.
Мөн K-Culture соёлыг сурталчлах хүрээнд K-cover dance battle, K-open mic, Cosplay зэрэг соёл, урлагийн үзүүлбэр, тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, оролцогчдод урамшуулал болон азтаны сугалаа явуулах юм.
Энэхүү арга хэмжээ нь Солонгосын гарааны бизнесүүдийг Монголын зах зээлд таниулахын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.
Inno Hub Accelerator Center сошиал хуудас болон 77995566 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хаана, хэзээ:
✨ K-Startup Global Pop-Up Mongolia 2026
📅 2026.06.19–20
📍 Beatles Statue (Fountain Square), Улаанбаатар
⏰ 10:00–20:00
🎟 Үнэ төлбөргүй, нээлттэй
Зохион байгуулагч: Inno Hub Хурдасгуур төв болон БНСУ-ын Дэжон хотын бүтээлч эдийн засгийн төв
Хамтрагч: Монос Групп, UNIDO ITPO Seoul, Нийслэлийн хөрөнгө оруулалт ҮЦК, Daejeon Tourism Organization
Ивээн тэтгэгч: TDB, Komon Education and Culture Center
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

