"Улаанбаатар хот 2022 онд 1.4 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөгт хүрсэн"

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:59 2026/06/15

Өнөөдрийн сонсголын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан "Монгол Улсын төсвийн бодлого ба нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр, хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудал (2024-2026 он)" сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна.

Тэрбээр "Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 24 хувиар өссөн. ХХОАТ болон ААНОТ нь нийслэлийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт. Нийслэлийн орлогын 52 хувийг ХХОАТ бүрдүүлдэг. 

зураг
 
Нийслэлийн төсвийн зарлага 2025 гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 32 хувиар өссөн. 2022-2026 он хүртэлх хугацаанд зарлагад тасралтгүй тэлэлт үүссэн. 2022 онд 1.4 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөгт хүрсэн. 

Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэж байна. Нэгдсэн төсвийн алдагдалд нэг их наяд төгрөг байгаа бол нийслэлийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. 

зураг
 
зураг
 
Нийслэл өнөөдрийн байдлаар 2.5 их наяд төгрөгийн гадаад болон дотоодын үнэт цаас гаргасан байна. Энэ нь Засгийн газрын өр дээр бичигдэж байгаа, төлөлт дээр эрсдэл үүсвэл Засгийн газар хариуцаж төлнө, нийслэл төлөхгүй. Энэ нь улсын төсөвт маш том ачаалал болж орж ирнэ" гэв.

зураг
 
10:37 2026/06/15

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн сонсголоор дараах асуудлаар мэдээлэл сонсох юм. Үүнд: 

  • Монгол Улсын төсвийн бодлого ба нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр, хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудал (2024-2026 он)
  • Нийслэлийн 2024-2026 оны төсөв
  • Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, эх үүсвэр, шийдвэр гаргалт ба хэрэгжилтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх дүгнэлт
  • Нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн (ХК, ХХК, сан, охин ба хараат компани, ОНӨААТҮГ, ОНӨТҮГ) хэрэгжүүлж буй төслүүдийн цар хүрээ, зарцуулалт, ирээдүйн хөрөнгө оруулалтын нэгдсэн дүн
  • Нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд, тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт
  •  Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц, эрдлийн талаарх дүгнэлт
  • Нийслэлийн төсвийн захиран зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт дэх хууль эрх зүйн асуудлууд
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаарх мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх судалгаа, авсан арга хэмжээний мэдээлэл

ШУУД ҮЗЭХ: 