“Таванбогд Констракшн Машинери” ХХК ээлжит “Харилцагчдын талархлын өдөрлөг 2025” арга хэмжээгээ зохион байгууллаа
“ХИТАЧИ” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн албан ёсны дилер болох “Таванбогд Констракшн Машинери” компани 15 жилийн ойдоо зориулан “Харилцагчдын талархлын өдөрлөг 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь компанийн түүхэн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан үнэнч харилцагчид, түншүүддээ хүндэтгэл үзүүлэх зорилготой юм.
2025 оны 9-р сарын 19-нд болсон уг арга хэмжээг Таван Богд Группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Ц.Баатарсайхан, “Хитачи Констракшн Машинери” группийн Уул уурхайн бизнесийн газрын Худалдааны хэлтсийн Ерөнхий Менежер Такаши Нишимүра болон “Таванбогд Констракшн Машинери” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ю.Ариунсайхан нар үг хэлж нээсэн нь онцгой ач холбогдолтой үйл явдал байлаа.
“Таванбогд Констракшн Машинери” ХХК-ийн энэ жилийн “Харилцагчдын талархлын өдөрлөг”-т уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын удирдлагууд, инженер, техникийн ажилтнууд болон бизнесийн түншүүд өргөнөөр оролцлоо.
Арга хэмжээний үеэр “Ёл Ази” ХХК гурав дах Хитачи экскаватораа “Таванбогд Констракшн Машинери” ХХК-иас худалдан авч гэрээнд гарын үсэг зурсан нь онцгой үйл явдал боллоо.
Мөн нэгэн онцлох хэсэг нь шилдэг харилцагчид, бизнес түншүүдээ шагнаж урамшуулах ёслол байв. Эдгээрээс дурдвал “2025 оны Шилдэг Харилцагч”-аар “Нормаунт” ХХК болон “Шарын гол” ХК шалгарч, эрхэм хүндэт шагналын эзэн боллоо.
“Шилдэг Бизнес Түншлэл” шагналаар “Вертекс Майнинг Партнерс” ХХК, “Овоот Толгой Ресурсэс” ХХК, “Голд Магнет” ХХК, “Говьтүрүү” ХХК, “Монголиан Стандарт Девелопмент Групп” ХХК, “Буман Ложистикс” ХХК зэрэг нийт зургаан компани шагнуулсан юм. “Шилдэг Сэлбэг Түншлэл” шагналд “Тийсс Монгол” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нар тодорч, шилдгийн шилдгээр өргөмжлөгдлөө.
Уг арга хэмжээ нь салбарынхан хоорондоо туршлага солилцох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх чухал талбар болж нэгэн үдэш байлаа.
“Таванбогд Констракшн Машинери” ХХК-ийн хамт олон сүүлийн 15 жилийн турш компанийг дэмжиж, хамтран ажилласан бүх харилцагч, түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд улам их амжилт хүсэж байгаагаа энэхүү арга хэмжээгээр дамжуулан илэрхийллээ. Энэхүү талархлын өдөрлөг нь зөвхөн ойн баяр төдийгүй, харилцагчидтайгаа тогтоосон итгэлцэл, нөхөрлөлийг бататгасан чухал үйл явдал болж өнгөрлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









