Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй монгол” наадмыг маргааш(2026.07.09)Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй.
Наадмын хөтөлбөрт Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУСТА Т.Дэлгэрмөрөн, А.Мөнхбат, МУГЖ Д.Бурмаа, Л.Банзрагч нар ая дуугаа өргөх бол морин хуурын тоглолт, монгол бүжгийн үзүүлбэр зэрэг багтжээ.
Үүнээс гадна Монгол Улсад айлчлан ирэх БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюныг наадамд оролцож буй үндэсний дээл, хувцастай иргэд угтан авах юм байна.
20 дахь удаагийн наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

