Энэ сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд БНХАУ, ӨМӨЗО-оос төлөөлөл ирж, оролцоно

Д.Янжиндулам, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд 2026 оны 7 дугаар сарын 9-ний 12:00 цагт зохион байгуулахаар товложээ.

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадмын зорилго оршдог билээ.

20 дахь удаагийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулах аж.