Khan Bank аппликэйшн PASSKEY хамгаалалттай боллоо
ХААН Банк харилцагчдынхаа хувийн мэдээлэл, дансны аюулгүй байдлыг илүү найдвартай хамгаалах зорилгоор олон улсын FIDO (Fast Identity Online) стандартад суурилсан Passkey хамгаалалтыг Khan Bank аппликэйшнд нэвтрүүллээ. Энэ нь нууц үг, нэг удаагийн кодоос ангид, биометрийн баталгаажуулалтад тулгуурласан дэлхийн банк, технологийн салбарт өргөн ашиглагдаж буй орчин үеийн хамгаалалтын шийдэл юм.
1. Passkey гэж юу вэ?
Passkey-ийг идэвхжүүлснээр харилцагч нууц үг эсвэл нэг удаагийн код оруулахын оронд гар утасныхаа хурууны хээ, царай таних эсвэл дэлгэцийн нууц кодоо ашиглан аппликэйшнд нэвтрэх, гүйлгээгээ баталгаажуулах боломжтой болно.
Ингэснээр таны бүртгэл илүү найдвартай хамгаалагдаж, бусад хүн таны өмнөөс нэвтрэх эрсдэлээс ангижирна.
2. Passkey хамгаалалтын давуу тал
- Аппликэйшнд нэвтрэх, гүйлгээ баталгаажуулах үйлдлийг илүү хялбар, хурдан болгоно.
- Хурууны хээ, царай таних зэрэг гар утасны биометрийн хамгаалалт ашиглах тул нууц үг мартах, алдах эрсдэлээс ангижирна.
- Хуурамч линк, фишинг халдлага, залилангийн эрсдэлээс хамгаалахад бодитоор тусална.
- Харилцагчийн хувийн мэдээлэл, дансны аюулгүй байдлын түвшнийг нэмэгдүүлнэ.
3. Хаана хэрэглэх вэ?
Passkey хамгаалалтыг дараах үйлдэлд ашиглах боломжтой:
- Khan Bank аппликэйшнд нэвтрэх үед;
- ХААН Банкны данс хоорондын болон бусад банкны данс руу гүйлгээ хийж баталгаажуулах үед.
4. Зааварчилгаа
- Passkey идэвхжүүлэх заавар — ЭНД дарна уу.
- Passkey ашиглан гүйлгээ баталгаажуулах заавар — ЭНД дарна уу.
- Passkey устгах заавар – ЭНД дарна уу.
Та Passkey хамгаалалтыг яг одоо идэвхжүүлж, санхүүгийн аюулгүй байдлаа нэг шат ахиулаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

